Банзадком ХХК нь 2019 оноос хойш эрүүл мэнд, чанарыг эрхэмлэн чанар, стандартын өндөр түвшинд үйлдвэрлэгддэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс сонгон, дотоодын хэрэглэгчдэдээ хүргэн ажиллаж байна. Одоогоор Сингапур улсын изотоник ундааны #1 бүтээгдэхүүн 100PLUS брэнд, зөвхөн Япон улсын зах зээлд нийлүүлдэг OYOSHI ногоон цайны брэнд болон Англи улсад үйлдвэрлэгддэг тэргүүлэх цайны брэндүүд болох Typhoo, Heath&Heather, Rigdways, London Fruit&Herb зэрэг брэндүүдийг албан ёсны эрхтэй борлуулагч юм. 100% байгалийн орц найрлагатай, эрүүл мэндийн өндөр ашиг тустай бүтээгдэхүүнүүдээ дотоодын сүлжээ дэлгүүрүүд, бөөний төв болон жижиглэнгийн цэгүүдтэй хамтран Монгол хэрэглэгчдэдээ хүргэж байна.