Нойр дэмжих ургамлын орцууд

2022 оны 05 сарын 09

Нойр дэмжих ургамлын орцууд

Сүүлийн жилүүдэд хүмүүс нойрны хямрал буюу нойргүйдлийн асуудалтай тулгарах нь олшроод буй билээ.


Англи улсын шилдэг органик цай болох #Heathandheather брэнд нь энэхүү байгалийн шилдэг орцуудыг гайхалтайгаар зохицуулан эрүүл мэндийн шинж чанарыг алдагдуулахгүйгээр тааламжтай амт, үнэртэй цайг хослуулсан байдгаараа онцлог. Нойр дэмжиж тайвшруулах дараах 2 цайг санал болгож байна.

  1. H&H Органик балжингарам, манука зөгийн балтай цай - 20ш
  2. H&H Органик шөнө уух тайвшруулах цай - 20ш
  3. Ridgways 100% гаатай цай - 20ш


Дэлхийн эрүүл мэндийн сайтууд нойронд хамгийн сайн дараах ургамлуудыг онцолжээ. Үүнд:


1.) Chamomile /Балжингарам цэцэг/

Балжингарам бол тайвшруулах үйлчилгээтэй гэдгээрээ алдартай эртний эмийн ургамал юм. Энэхүү ургамал нь сэтгэл түгшилтийг бууруулж, мэдрэлийг тайвшруулан, нойргүйдлийг анагаадаг. Мөн элэгний хор тайлж, элэгний вирусын идэвхижилтийг багасгадаг. Англи улсад хийсэн судалгаагаар шээсэн дэхь глуцинийг нэмэгдүүлж, бусад булчингийн зангирлыг сулладаг нь тогтоогджээ. Үүнээс гадна сарын тэмдгийн хямралын үед өвчин намдаах үр дүнтэй гэж үздэг.


2.) Peppermint /Гаа/

Гаа нь булчин амраах байгалийн арга бөгөөд биеийн чангарсан хэсгийг сулласнаар унтаж амрахад бэлддэг. Хоол боловсруулалтанд тустай тул гэдэс дүүрээд нойр хулжсан үед гаатай цай уухад сайн.


3.) Valerian /Валериан/

Валерианы ургамлын үндэс нь нойргүйдэл, тайван бус байдал, сэтгэл түгшлийн үед эмчилгээний орцонд түгээмэл хэрэглэгддэг. Валерианы үндэст агуулагддаг валерины хүчил нь мэдрэлийн дамжуулагч GABA-ийн задралыг саатуулдаг. Мөн сэтгэлийн түгшүүрийн эсрэг эмчилгээ болон гүн нойрыг дэмжихэд хэрэглэгддэг.


4.) Passion flower / фассион фловер цэцэг/

Passionflower нь мэдрэлийг тайвшруулах флавоноид агуулдаг бөгөөд энэ нь стрессийг тайлж, илүү сайн унтахад тусалдаг. Уг цэцэг нь нойргүйдэл, айдас түгшүүр, ходоодны хямрал, өвдөлт, фибромиалгиа, булчин агшилт, суулгалт болон хагалгааны өмнөх сэтгэлийн түгшүүр, мэдрэлийн ядаргааг бууруулах зэрэгт амаар уух эмчилгээнд ашиглагддаг.


5.) Hops /Хоп/

Хоп цэцэг нь нойрыг өдөөдөг метилбутенолыг агуулдаг. Энэхүү бодис нь нойргүйдлийг эмчлэх үр дүнтэй арга болдог. 1900-аад оны эхээр эмч нар өвчтөнүүдэд дотор нь нунтагласан хоп бүхий ууттай дэр хэрэглэхийг зөвлөдөг байв. Цэцгийн анхилуун үнэр нь нойргүйдэлд нэрвэгдсэн хүмүүст нойрыг хүргэдэг. Эдгээр цэцэг нь гашуун амттай тул балжингарамтай хослуулах нь элбэг.


6.) Lemon Balm /Нимбэгний өвс/

Нимбэгний өвс нь гааны ургамлын бүлэгт багтдаг бөгөөд цай болон бусад жороор ашиглагддаг. Навчнууд нь нимбэгний үнэртэй төстэй байдаг. Хэрэв та гаа навчны амтанд дургүй бол нимбэгний өвсний навчийг туршиж үзээрэй. Эдгээр нь ижил шинж чанартай боловч цитрус өнгөтэй байдаг.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл