Өдөрт НЭГ аяга балжингарамтай цай уух нь сарын тэмдгийн өвдөлтийг намдааж, үений үрэвслийн өвчлөлтийг бууруулдаг.

2022 оны 05 сарын 27

Өдөрт НЭГ аяга балжингарамтай цай уух нь сарын тэмдгийн өвдөлтийг намдааж, үений үрэвслийн өвчлөлтийг бууруулдаг.

Их Британи улсын судлаачдын сүүлийн үеийн судалгаагаар балжингарамтай цай нь сарын тэмдгийн үеийн өвдөлтийг намдааж, үений үрэвслийн өвчлөлтийг багасгадаг, нохойн хошуу болон гаатай цай нь эмэгтэйчүүдийн дааврын өөрчлөлтийг хянахад тусалдаг гэдгийг баталжээ.


Цайнд агуулагдах фитохимийн бодисууд нь сарын тэмдгийн өвдөлт, нойргүйдэл болон сэтгэл түгшилтийг намдааж, бие дэх сахарын түвшинг зохицуулж, бодисын солилцоог дэмждэг байна.


Судлаачид өдөрт 1-3 аяга балжингарам, нохойн хошуу эсвэл гаатай цай уух нь эрүүл мэндийн олон төрлийн ашиг тустай болохыг тогтоосон. Цайнуудын ашиг тусыг харьцуулах зорилгоор 8 өөр төрлийн лабораторийн туршилт хийжээ. Эдгээр туршилтын нэг нь балжингарамтай цай юм. Уг цай нь сарын тэмдэг ирсэн үед сэтгэл түгшүүр болон нойргүйдлийг бууруулсан бол үений үрэвсэлт өвчний үед гаатай цай ууснаар өвдөлт болон хөшүүн байдал мэдэгдэхүйц намжсан байна. Балжингарам, гаа болон нохойн хошуутай цай нь төрсний дараа тохиолддог "тархины манан" болон богино хугацааны ой санамж алдагдахад тусалдаг болохыг тогтоожээ.


Сүүлийн жилүүдэд ургамлын цай нь эрүүл мэнддээ анхаардаг хүмүүсийн дунд нилээн алдартай болсон бөгөөд одоогоор Их Британийн цайны зах зээлийн 1/3 -ийг эзэлж байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн дунд ургамлын цайны хэрэглээ ихсэж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн 35%, эрэгтэйчүүдийн 25% нь тогтмол уудаг болсон.


Зарим нэг судалгаануудаас дурдвал: 179 эмэгтэйн дунд хийсэн судалгаагаар өдөр бүр балжингарамтай цай уух нь сэтгэлийн түгшүүрийг бууруулж байсан бол өсвөр насны 130 охидын дунд хийсэн судалгаагаар өдөрт 2 аяга нохойн хошуутай цай уух нь сарын тэмдгийн өвдөлтийг бууруулж байжээ.


Балжингарам нь дэлхийн хамгийн эртний эмийн ургамлуудын нэг бөгөөд эртний Египетчүүд ханиадыг эмчлэхэд ашигладаг байжээ. Олон жилийн туршид арьсны өвчин, халууралтыг эмчлэхэд ашиглагдаж ирсэн бөгөөд орчин үед балжингарамын ач тусыг илрүүлсээр байна. Сүүлийн үеийн судалгаанд цусан дахь сахарын хэмжээг бууруулах, ходоодны хямрал, чихрийн шижин өвчний хүндрэл болон сэтгэл түгшүүрийн эмгэгийг эмчлэхэд ашиг тустай болохыг онцолжээ. Мөн холестеролыг бууруулах, антиоксидант ихтэйгээс гадна, нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй гэдгээрээ алдартай.


Нохойн хошуутай цай нь витамин С-ийн өндөр агууламжтай тул ханиалгыг намдаахад тусалдаг бол гаатай цай нь цусны даралтыг бууруулж, дотор муухайралтыг намдааж, ой санамжийг сайжруулдаг.


Лондон дахь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн эмч, Цайны Зөвлөх хорооны гишүүн, Доктор Кэтрин Худ хэлэхдээ:

"Өнөөдрийн байдлаар бид эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд үзүүлэх дааврын нөлөөг дутуу үнэлсээр ирсэн. Дээрх судалгаагаар ургамлын цай нь маш олон төрлийн бодит ашиг тустай бөгөөд дааврын өөрчлөлтөд тустай. Эдгээр гайхалтай нотолгоонуудаас үзэхэд ургамлын цай нь эмэгтэйчүүд биднийг урт удаан, эрүүл амьдрахад туслах болно." гэжээ.


Эх сурвалж: https://www.dailymail.co.uk



Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл